Хүндэт дэвтэрт зургаан хүний нэрийг бичиж алдаршууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 66 дугаар захирамжаар аймгийн “Хүндэт дэвтэр”-т Галсангийн Цэрэн, Чадраабалын Гомбодорж, Цэрэнноровын Нарантуяа, Багмидын Бямбаа, Цэдэвийн Энэбиш, Шархүүгийн Чимгээ нарыг бичин алдаршуулж гэрчилгээ олгов.
Аймгийн “Хүндэт дэвтэр”-т аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1956 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20-р шийдвэрээр аймгийн Больницын хүний их эмч Будын Хасыг анх удаа бичиж алдаршуулж байжээ.
Энэ цаг, үеээс хойш өдгөө 60 жил өнгөрч аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан 119 иргэнийг уг хүндэт дэвтэрт бичиг алдаршуулсан байна.
Хүндэт дэвтэрт алдартнуудаа бичиж эхэлсний 60 жил ойн дээр Нутгийн захиргааны болон боловсролын байгууллагад олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аймаг орон нутгаа хөгжүүлэх бодлого боловсруулах, нутгийн захиргааны байгууллагыг бэхжүүлэх, төрийн албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, аймгийн ирээдүйн хөгжлийг түүчээлэх хүүхэд залуусыг сургаж дээшлүүлэхэд өөрийн хуримтлуулсан мэдлэг дадлага туршлага, авьяас билэг оюун ухаанаа зориулан ажиллаж байгааг нь үнэлэн дээрх эрхмүүдийг ийн алдаршуулж байгаа юм.
Б.Мөнхзул