Баярын өдрүүдэд хоолны хордлого бүртгэгдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 15:13:15

Олон хоногийн баярын өдрүүдээр Дорнод аймгийн хэмжээнд хоолны хордого, ноцтой хүндрэл бүртгэгдээгүй байна.

Энэ хугацаанд эмнэлгийн байгууллага нийт 338 дуудлага хүлээн авч тусламж үзүүлсний  71,6 хувьд  БОЭТөвийн Яаралтай тусламжийн тасаг, үлдэх хувьд Сум дундын эмнэлэг болон өрх, сумын ЭМТөвийн эмнэлгүүд үйлчилжээ.
Нийт дуудлагын 69,5 хувийг насанд хүрэгчид, 6,5 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлсэн байна. Баярын өдрүүдэд нас баралтын 10 тохиолдол бүртгэгдсэнээс  8 нь зүрх судасны эмгэг, хавдрын өвчлөл зонхилсон байна.  БОЭТөвөөс алсын 6 дуудлагад явж, нэг гэр бүлийн хүмүүс зам тээврийн осолд орсон,  мөн угаартсан тохиолдлууд гарч 1 хүн нас барж, 3 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ