Турк Грекийн агаарын хилийг 24 цагт 22 удаа зөрчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-16 12:57:44

АФИН. /Sputnik/. Туркийн Агаарын цэргийн хүчин өчигдөр манай агаарын хилийг 22 удаа зөрчсөн гэж Грекийн Жанжин штаб мэдэгдэв.

Эгийн тэнгис зүүн нутгийн Самос, Хиос арал болон Эгийн тэнгисийн хойд нутгийн Лемнос, Лесбос арлын ойролцоох Грекийн агаарын хилийг Туркийн онгоцууд зөрчсөн бөгөөд хоёр улсын нисэх онгоцууд хооронд хоёр удаа мөргөлдөөн гарсан гэж Жанжин штаб мэдэгдэлдээ дурдав.

Туркийн Агаарын цэргийн хүчин бараг өдөр бүр хөрш орнуудынхаа агаарын хилийг зөрчдөг байна. Тус улс 2014 онд хамгийн олон удаа буюу 2224 удаа бусад орны агаарын хилийг зөрчсөнийг Фессалийн их сургууль Грекийн цэргийн мэдээлэлд үндэслэн гаргасан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ