Улсын сайн малчин, тэргүүний тариаланчаар 9 хүн тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Otgontuya@montsame.mn
2016-02-17 17:03:57

Говь-Алтай аймгийн малчдаас олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийн амжилтаараа жил бүр улсын сайн малчид, тариаланчид тодорсоор байдаг юм.

Энэ жил бичин жилийн босгон дээр мал сүргээ өсгөн үржүүлж тоо толгойг нь 2.9 сая болгон түүхэн амжилт гаргасан тэдний эгнээнээс  “Улсын сайн малчин”-аар 8 хүн тодорч сар шинийн босгон дээр алдар шагналаа хүлээн авлаа. Энэ жил Чандмань сумын Хүрхрээ багийн малчин А.Эрдэнэбат, мөн сумын Өлзийбулаг багийн Ц.Батбямба, Халиун сумын Олонбулаг багийн Д.Гансүх, Бугат сумын 1-р багийн Ц.Данзандорж, Төгрөг сумын Мааньт багийн Ч.Чойдог, Шарга сумын Улаантуг багийн Д.Гаадансүрэн, Баян-Уул сумын Алтангадас багийн Д.Батбилэг, Хөхморьт сумын 2-р багийн Ц.Дамба нар улсын сайн малчнаар тодорсон бол Шарга сумын ногоочин Н.Очирбат улсын тэргүүний тариаланч болж тэдний шагналыг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн гэрт гардуулж өглөө.

Ш.Цоодол

Холбоотой мэдээ