Уншигчдын тоо нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Нийтийн номын сангийн уншигчдын тоо өмнөх оны мөн үеэс 3 хувиар нэмэгдсэн байна. Аймгийн төвийн номын сангийн бүх номуудыг электрон каталогоос шүүх боломжтой болсон бол сумдын Номын сангийн нийт номын 45 хувь электрон каталогт ороод байгаа аж.
Мөн улирагч онд 28 номын санчийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан төдийгүй аймгийн хэмжээнд 700 шахам нэр төрлийн 1065 ширхэг, 9.439.982 төгрөгийн номоор фондын баяжилт хийгдсэн байна. Мөн онд байнгын 3986, ирцээр 31238 хүнд, 53855 ном олгож үйлчилжээ. Харин электрон цахим үйлчилгээгээр 650 уншигчдад, цахим номыг 50 гаруй уншигчдад танилцуулж, интернэтээр 600 гаруй хүнд үйлчилсэн байна.
Б.Мөнхзул