Есдүгээр сарын 16-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2015-09-16 09:53:43

09:00 цагт "Халх гол – Буйр нуурын хотгорын экоситем ба эдийн засгийн холбогдол" эрдэм шинжилгээний бага хурал Цэнгэг ус, байгаль хамгаалах төвд болно

09.00 цагт Япон Улсын Үндэсний угсаатны зүйн музейн Нийгмийн судалгааны салбарын профессор Юки Коногаяд, ИБУИНВУ-ын Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Азийн судалгааны тэнхимийн рийдэр, доктор Урадын Э.Булагт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын үйл ажиллагаа ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд болно.

09:00 цагт Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооны Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн нээлт Хан-Уул дүүрэгт байрлах Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын үйлдвэрийн байранд "В" корпуст болно.

09:00 цагт “Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний II бага хурал МУИС-ийн I байрны дугуй зааланд нээлтээ хийнэ.

10:00 цагт ХАХНХЯ, НХҮЕГ-аас иргэдэд хүргэж байгаа хүн амын амьжиргаа, тэдний нийгмийн хамгаалалд зориулан 60 гаруй нэр төрлийн халамжийн үйлчилгээ зорилтод эзэндээ хүрч чадаж байгаа эсэх талаар хийсэн судалгааны дүнг танилцуулах "Нийгмйн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, үр шим хүртэгчдийн байдалд хийсэн дүн шинжилгээ" сэдэвт арга хэмжээ Төрийн ордны Г танхимд болно. Утас: 88093607

10.00 цагт Шинжлэх ухааны академийн дэргэд Монгол ба Төв Азийн судалгааны төвийн нээлтийн ёслолын ажиллагаа ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд болно.

11:00 цагт Улаанбаатар хотноо есдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа Нийслэлийн ЗДТГ-аас Зүүн Хойд Азийн Хотуудын “Хотын ногоон хөгжил” форумын талаар мэдээлэл өгөхөөр НЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.00 цагт Монголын нэрт угсаатны зүйч Г.Цэрэнхандын “Монголчуудын ураг төрөл: ёс заншил, зан үйл” номын нээлт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байранд болно.

11:00 цагт Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд "Хэрэглэгч тантай хамт" өдрлөгийг зохион байгуулна.

11:30 цагт АНУ-ын Лас Вегас хотноо болж өндөрлөсөн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон түүхэн амжилтын эзэд болсон тамирчидаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ЭМСЯ-ны 204 тоотод/ хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлнэ.

12:00 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулах Сүхбаатар дүүргийн "Алтан намар-2015" арга хэмжээ АСА циркийн арын талбайд болно.

12:30 цагт "Гал үндэстэн" холбооноос цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

19:00 цагт Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд "Балдорж шагнал" олгох ёслолын ажиллагаа Улаанбаатар зочид буудалд болно. Утас: 11 311631, 11 330797

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд