Никарагуад “Зика” вирусийн халдварын тохиолдол 74 болж нэмэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-19 11:25:56

МЕХИКО. /TASS/. Никарагуа улсад “Зика” вирусийн халдвар авсан хүний тоо 74 болж нэмэгдсэн тухай тус улсын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Росарио Мурильо мэдээлжээ. Халдвар авсан хүмүүсийн дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа аж.

Мурильо утаж ариутгах ээлжит кампанит ажилд идэвхтэй оролцохыг Никарагуагийн оршин суугчдад уриалсан байна. “Халдварын тохиолдлыг нэмэгдүүлэхгүйн тулд гэр орноо цэвэрлэж, олон нийтийн газруудыг цэвэрхэн байлган вирусийн нянг тээгч шумуултай тэмцэх нь чухал байна” гэж тэрбээр онцлон хэлжээ.

Жирэмсэн эмэгтэй “Зика” вирусээр халдварласан тохиолдолд ургийн гавлын яс үлэмж жижгэрч, улмаар оюуны хомсдолтой, мэдрэлийн эмгэгтэй, хараа, сонсголгүй хүүхэд төрдөг болохыг Бразилын Эрүүл мэндийн яам 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр нотолсон байна.

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүнийг албан ёсоор нотлоогүй боловч Өмнөд болон Хойд Америкт тархсан уг вирусийн халдвар нь олон улсын хэмжээнд эрүүл мэндийн байдалд аюул учруулж байгааг хоёрдугаар сарын 1-нд хүлээн зөвшөөрсөн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ