Сангийн яам богино болон урт хугацааны үнэт цаас арилжаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-19 13:36:21

Сангийн яам энэ сарын 22-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 13.635 хувийн хүүтэй богино хугацааны, 16.750 хувийн хүүтэй урт хугацааны үнэт цаас арилжаална.

Богино хугацааны үнэт цаас 12 долоо хоногийн хугацаатай бөгөөд 100 мянган ширхэгийг борлуулна. Үнэт цаасны нэгж бүрийг 100 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хямдруулсан нөхцлөөр 96 мянга 958 төгрөгөөр борлуулах аж. Хүүгийн төлбөр хугацааны төгсгөлд төлөгдөх юм.

Харин урт хугацааны үнэт цаас 3 жилийн хугацаатай юм. Нийт 100 мянган ширхэг гарах тус үнэт цаасны нэгж бүрийг 100 төгрөгөөр үнэлсэн байна. Хүүгийн төлбөр хагас жил тутамт төлөгдөнө.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ