780 орчим хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлнэ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-02-19 16:36:11

Дорноговь аймагт элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 780 орчим хүүхэд бий. Үүний 683 нь өдрийн ангид суралцаж байгаа бол 100 орчим нь өмнөх жилүүдэд төгссөн буюу МСҮТ-ийг төгссөн төгсөгчид байна.

Аймгийн БСГ-аас элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхдүүдийн бүртгэлийг гуравдугаар сарын 01-нээс 11-нд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд одоо суралцаж байгаа хүүхдүүд тухайн сургуульдаа бүртгүүлэх, харин өмнө нь төгссөн хүүхдүүд аймгийн БСГ-ын ажил  хариуцсан мэргэжилтэнд  бүртгүүлэх ёстой.

Хүүхдүүд нэг шалгалт өгөхөд 5800 төгрөг, шалгалтын батламжид 700 төгрөгийг тушаах  юм  байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ