"Дүнжингарав"-т гадаад паспорт олгох цэг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-22 13:52:08

Хууль зүйн яамнаас иргэдэд үзүүлдэг үйлчилгээг "Дүнжингарав" дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд явуулахаар бэлтгэж байна.  

Тус яамны газрын дарга нар болон яамны харьяа агентлаг, байгууллагын дарга, удирдлагууд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, Хууль зүйн яамны агентлаг, байгууллагууд үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үзүүлдэг үйлчилгээг тус төвийн үйл ажиллагаатай уялдуулах боломжийг судалжээ. Ялангуяа Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас гадаад паспортыг иргэдэд олгох цэгийг нээх хэрэгцээ шаардлага байгааг онцолж ойрын үед Хууль зүйн яам холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэхээр болсон байна.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв нь нэг удаадаа 180, өдөрт 2880 - 6480 иргэнд үйлчлэх хүчин чадалтай юм. 

Н.Туяа 

 

Холбоотой мэдээ