"Сэлэнгэ-2016" орос, монголын хамтарсан цэргийн сургуулилтыг Буриадад хийнэ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-02-22 15:26:48

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчин 2008 оноос хойш хамтарсан бэлтгэл сургууль хийж байгаа билээ. Энэ жил уламжлал ёсоор хоёр орны дайчин эрс "Сэлэнгэ-2016" байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль хийх бөгөөд сургуулийн төлөвлөлтийн анхдугаар хурал ОХУ-ын Улаан-Үд хотод энэ сарын 02-7-ны өдөр боллоо.

Монголын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бол ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн Ерөнхий цэргийн 36 дугаар армийн командлагч, хошууч генерал Дмитрий Иванович Коваленко тэргүүтэй албаныхан оролцсон юм.  2014 онд тал хээрийн бүсэд явагдсан, 2015 онд байлдаантайгаар усан саад гатлах асуудлыг боловсруулж байсан бол энэ жилийн нэг шат нь шөнийн ажиллагаа байна гэж урьдчилсан байдлаар тохиролцсон. Сургуулийн явцад хоёр талын цэргийн хамтарсан бүлгийн бие бүрэлдэхүүн заасан бүсэд аюулгүйн бүс байгуулах, хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг бүслэн хааж, устгах терроризмтой тэмцэх ажиллагааны тактикийн хувилбаруудыг боловсруулж, ОХУ-ын Буриадын нутаг дэвсгэрт буюу "Бурдуны" полигонд хийхээр тохиролцоод байна. Өмнө нь манай улсад Төв, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулж байв. Өнгөрсөн жилийн хувьд Өвөр Байгалын хязгаарын “Цугол” полигонд болсон. Цаг хугацааны хувьд ирэх наймдугаар сарын сүүлээс есдүгээр сарын эхэнд явуулахаар тохирчээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ