Таеквондогийн аваргуудыг шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн дэргэдэх таеквондогийн “Хурд” клубын санаачилгаар “Эрдэнэтийн аварга 2016” тэмцээн энэ сарын 27-28 нд болно.
Хоёр дахь жилдээ болж буй уг тэмцээнд 30 клуб оролцоно. Одоогоор бүртгэл явагдаж байна. Тэмцээний медалийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар механикийн заводод тусгайлан урлажээ. “Эрдэнэтийн аварга 2016” тэмцээн чансаагаараа улсын аварга шалгаруулах тэмцээнтэй эн зэрэгцдэг юм. Тэмцээний ивээн тэтгэгчээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Хангарьд” клуб ажиллана.
Б.Оюун-Эрдэнэ