100 айл газраа өмчилж авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-22 16:51:08
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн  Жаргалант суманд 2013 онд “Эко” хороолол төсөл хэрэгжиж эхэлсэн. Үүний хүрээнд тус суманд инженерийн шугам сүлжээнд холбогдсон өөрийн эзэмшлийн газартай 172 айлын амины орон сууц бий болно.

Өнгөрсөн хугацаанд уг төсөлд орон нутгийн төсвөөс 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Уг хөрөнгөөр 100 айл инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой болсон юм.  Мөн гаднах гэрэлтүүлгийн ажил хийсэн.  Тус хороолол нь  нийт 15 га газрыг хамрана. Нэг айл 0.7 га газрыг өмчилж байшингаа өөрийн хөрөнгөөр барина. Тодруулбал, хашаа барих ажлыг гүйцэтгэсэн “Сүндэрлэх сууц” компанид 3.8 сая төгрөгийг айл бүр төлнө гэсэн үг юм. Одоогийн байдлаар инженерийн шугам сүлжээнд холбогдсон 100 өрх газраа өмчилж авчээ.  

Одоогоор орон сууцуудын загвар хийцийг өрхүүдтэй зөвшилцөж байгаа юм байна. Харин үлдсэн 72 айлын газрыг инженерийн шугам сүлжээнд холбох хөрөнгийн асуудал шийдэгдээгүй  байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ