Дулааны станцтай болох ажил хүлээгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 07:10:23

Баянхонгор аймгийн төвд Дулааны станц барихаар 2011 онд ТЭЗҮ, зураг төсвийг хийлгэн батлуулсан боловч хөрөнгийн асуудал шийдэгдээгүй тул барилгын ажил эхлээгүй байна.

Орон нутгийн зүгээс хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүдэд санал хүргүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 2 компаниас өөрийн хөрөнгөөр Дулааны станц барих санал хүлээж аваад байгаа аж.

Дулааны станц ашиглалтад орсон тохиолдолд гэр хорооллын иргэдэд дулаан түгээх зорилгоор 2013 онд 9 дүгээр багт 1.2 км шугам шинээр, 1дүгээр багт 13 км шугам шинэчлэн засварлаж, 2014 онд 3 дугаар багт 864 м дулааны шугам сүлжээг шинээр бариад байна. Мөн Бууцагаан, Баянлиг, Эрдэнэцогт сумдын төсвийн байгууллагуудыг төвлөрсөн дулааны эх үүсвэртэй болгож, шугам сүлжээнд холбоод байгаа юм байна.

Цаашид аймгийн төвийн гэр хороололд шугам сүлжээ татах, сумын төвийн төсвийн байгууллагуудыг нэгдсэн инженерийн шугам сүлжээнд холбох зэрэг ажлуудыг хийхээр зураг төсвийг нь хийж эхэлжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ