Цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлнэ

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 16:03:59

Баянхонгор аймагт улирагч онд “Нэг цонхны үйлчилгээ”-ээр нийт 29.011 иргэн 11 төрлийн үйлчилгээг авчээ.

Мөн “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу ТҮЦ машинаас 6000 орчим хүн 9 төрлийн үйлчилгээг авсан бөгөөд зонхилон оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн байдал гэсэн лавлагаануудыг авсан байна. Тус машины ашиглалтыг сайжруулах, иргэдэд үйлчлэх үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор Улсын бүртгэлийн хэлтэс иргэний үндсэн 3 төрлийн бүртгэлийг үндсэнд нь цахимжуулаад байгаа аж. Цаашид банкны үйлчилгээг  нэмж оруулахаар сүлжээ, мэдээллийн технологийн  шаардлага хангасан нөхцөл боломжийг судалж байгаа гэнэ.

Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс 9 суманд “Электрон бирж”-ийн автомат машиныг  суурилуулснаар тухайн сумын иргэд Монгол улсын аль ч аймаг, хотод зарлагдаж байгаа ажлын байрны талаарх мэдээллийг хэний ч туслалцаагүйгээр өөрөө авч өөрөө өөртөө үйлчилдэг болсон байна. Төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнээд зогсохгүй үзүүлж байгаа үйлчилгээ нь чирэгдэл багатай, харилцагчдын сэтгэлд нийцсэн, хүртээмжтэй байх давуу талтайг харгалзан энэхүү цахим үйлчилгээнүүдийг улам өргөжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ