Сүүлийн 3 жилд 220 худаг ашиглалтад оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 16:32:33

Улсын болон төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр Булган аймгийн бэлчээрийг усжуулах, хөдөөгийн хүн ам, мал сүргийг усаар хангах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд сүүлийн 3 жилд  улсын төсвөөс 1,7 тэрбум төгрөг зарцуулжээ.

Үүний хажуугаар орон нутгаас 240,0 сая төгрөг, төсөл хөтөлбөрөөс 452,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  инженерийн хийцтэй 172 худаг, энгийн уурхайн 48 худаг, нийт 220 худаг гаргаж ашиглалтад оруулжээ.  Үүний үр дүнд 300,0 мянган га бэлчээр усжуулж,  900,0  гаруй мянган толгой мал усаар хангагдсан хэдий ч бага гүнтэй усны хайгуул судалгаа хийлгэх, инженерийн хийцтэй болон гар худаг гаргах, сэргээн засварлах, усан сан, хөв цөөрөм байгуулах замаар нөөц бэлчээр нутгийг шинээр эзэмших асуудал чухал байгаа, энэ тал дээр манай аймаг анхааран ажиллаж байна гэж аймгийн ХХААГ–ын дарга Ч.Амгалан мэдээллээ. 

                                                                                                                                      П.Батням

 

Холбоотой мэдээ