Завханчууд барилгын материалаа орон нутагтаа үйлдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 15:12:07

Завхан аймаг барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих  дэд хөтөлбөрөө баталлаа.  

Завхан аймаг нь барилгын материалын үйлдвэрлэл байхгүйгээс, барилгын салбарт шаардагдах материалыг 100 хувь Улаанбаатар хотоос тээвэрлэж байгаа нь барилгын материалын орон нутгийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх арга хэмжээ авч, хувийн хэвшлийн үүсгэл санаачлагыг дэмжихийн зэрэгцээ барилгын материалын үйлдвэрийн салбарт төрөөс хөрөнгө оруулалт хийж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгаа юм.

Иймд барилгын материалын үйлдвэрийг дэмжих энэхүү хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлснээр орон нутгийн зах зээлийг хамгаалж, 2016 онд цемент, ханын материал тоосго, хөнгөн бетон, явган замын хавтан, модон материал зэргийг орон нутагтаа бүрэн үйлдвэрлэх болно хэмээн хөтөлбөр боловсруулагчид үзэж буй юм.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ