Он гарснаас хойш 100000 орчим дүрвэгч Европт иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-25 11:07:14

АФИН. /Anadolu/. Энэ жил Европт ирсэн дүрвэгсдийн тоо 100 мянга хүрээд байна гэж Олон улсын цагаачлалын байгууллага мэдэгдэв.

"Он гарснаас хойш Грек дангаараа 102547 дүрвэгч хүлээн авсан нь өнгөрсөн жилийн зургадугаар сарынхтай харьцуулахад давсан үзүүлэлт юм. Өнгөрсөн жилийн зургадугаар сард 100 мянга орчим дүрвэгч Грект иржээ" гэж мэдэгдэлд дурдав.

Турк болон Грек хоорондын Газар дундын тэнгисээр дамжин Европт хүрэх маршрут нь дүрвэгсдийн хувьд хамгийн аминд халтай зам юм. Европт хүрэх гэж явахдаа наад зах нь 413 дүрвэгч живсний 321 нь дээр дурдсан замд амиа алдсан байна.

Өнгөрсөн жил нэг сая гаруй дүрвэгч Европт иржээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ