37 микро автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явах эрх авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-25 11:42:38

Нийслэлд бүртгэлтэй явж буй 353 микро автобуснаас ирэх сарын 1-нээс эхлэн 37 микро автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явах эрх авав.

Эдгээр 37 микроны ашиглах хугацаа дуусаагүй учир эрх олгожээ. Уг нь нийслэлд үйлчилгээнд явж буй ихэнх микронууд 2003 онд үйлдвэрлэгдсэн тул нийтийн тээвэрт ашиглах дээд хугацаа болох 12 жилээс хэтэрсэн байдаг аж. Тиймээс манайд явж микро автобуснуудын ашиглалтын хугацаа өнгөрөгч 2015 оны эцсээр дуусчээ. Тиймээс иргэдийн аюулгүй байдлын үүднээс микро автобуснуудыг нийтийг тээврээс чөлөөлөхөөр болж, ирэх сарын нэгнээс микрог үйлчилгээнд гаргахгүй байхаар болжээ. Гуравдугаар сарын 1-нээс микро автобуснуудыг нийтийн тээвэрт явуулахгүй бөгөөд эзэмшигч нь нийтийн тээврээс өөр зорилгоор ашиглах боломжтой аж. Нийслэлд бүртгэлтэй явж буй 353 микро автобус ийнхүү үйлчилгээний жагсаалтаас хасагдаж байна. харин эрх бүхий  37 микро автобус л нийтийн тээврийн үйлчилгээнд явна. 

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ