Йеменд олон сая хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэх аюултай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-20 11:53:52
twitter.com/Nyamkanmk

ЛОНДОН. /france24/. Йеменд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаагийн улмаас орон даяар хоол хүнс, шатахууны үнэ өсч байна. Үүнтэй холбоотойгоор таван сая гаруй хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэх аюултай байна гэж Хүүхдийг ивээх сан мэдэгдлээ.


Улаан тэнгисийн “Ходейда” боомтоор дамжин ирэх хангамж саатаж байгаагийн улмаас урьд өмнө нь тохиож байгаагүй өргөн хэмжээний өлсгөлөн болж магадгүй гэж тус байгууллага мэдэгдэлдээ дурдсан байна.


Хоол хүнс болон тээврийн зардал нэмэгдсэний улмаас нэг сая орчим хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэх аюултай байгаа бөгөөд хэрвээ ийм зүйл тохиолдвол Йемен дэх өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдийн тоо 5.2 сая хүрэх юм гэж мөн мэдэгдлээ.


Үүний зэрэгцээ “Ходейда” боомтыг хаах, хангамжийг тасалдуулах нь хэдэн мянган хүүхдийн амь насыг аюулд оруулахын зэрэгцээ олон сая хүүхдийг өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргэх юм гэж мэдэгджээ.


Д.Нямтулга



Холбоотой мэдээ