Эмнэлгийн 4,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-09-21 12:12:27

Ховд/МОНЦАМЭ/"Дэзэрэт" олон улсын энхийг сахиулах байгууллагаас Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо,эмчилгээний төвийн Сэтгэц наркологийн тасагт 4,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлав.

"Дэзэрэт" олон  улсын энхийг сахиулах байгууллага  1993 оноос хойш Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, амьдрах орчныг бүрдүүлэхэд үйл ажиллагаа чиглүүлдэг аж.

Хүчилтөрөгч өтгөрүүлэгч нэг ширхэг, оцос машин нэг ширхэг, агаар цэвэршүүлэгч нэг ширхэг, пульсоксиометр  таван ширхэг,  12 сандал  нийт 4,0 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нэн шаардлагатай гэдгийг албаныхан хэллээ.

Тоног төхөөрөмж гардуулах ажиллагаанд  тус төвийн захирал Т.Баяртогтох, "Дэзэрэт" олон улсын энэрлийн байгууллагын орон нутаг хариуцсан захирал Брайн Вошбөрн, Клаудиа Вошбөрн, Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн Монгол дахь Ажлын албаны захирал У.Соёлмаа нар оролцов.


                                                                                                                                                                                                                А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ