Завханд иргэдийн мөнгөн хадгаламж өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс15 тэрбумаар өссөн талаар Монгол банкны Завхан салбараас мэдээлэв.
Монгол банкны салбараас гаргасан наймдугаар сарын мэдээллээс үзэхэд гүйлгээнд найман тэрбум 155,8 сая төгрөг, иргэдийн мөнгөн хадгаламжид 84.5 тэрбум төгрөг байна. Аймгийн дүнгээр 82.9 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өнгөрсөн оны мөн үеэс 6.2 хувь буюу 4.9 тэрбум төгрөгөөр өссөн аж. Харин зээлийн сарын хүүг арилжааны банкуудаар авч үзвэл "Хаан" банк дунджаар 1,53, "Хас" банк 0.58-2.0, "Төрийн банк" 1.55, "Капитал" банк 1.5 тус тус хувийн хүүтэй байгаа аж. Харин Завхан аймагт "Хаан", "Хас", "Капитал", "Төрийн банк"-уудын салбар ажилладаг бөгөөд банкнаас зээлж авч буй иргэдийн 60 гаруй хувь нь бизнесийн зээлийг авсан байна.
Б.Мягмарсүрэн