Завханы 12 суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг есдүгээр сарын 24-нөөс эхэлж зохион байгуулж байна. Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны есдүгээр сарын 14-нд баталсан А/290 дугаар тушаалын дагуу Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Завхан аймгийн 12 суманд зохион байгуулж буй.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг явуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангахаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ГШУГ-ын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийндарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн нараар ахлуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймагт ажиллаж байгаа юм.
Энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх бэлэн байдлын үзлэгт Завхан аймгийн 12 сум, Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн хамрагдаж байна. Үзлэг шалгалтаар сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх юм.
Б.Мягмарсүрэн