Умард Солонгосын дүрвэгсдийн урсгал буурч байна гэж үзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ. /ТАСС/. Умард Солонгосоос Өмнөд Солонгос руу ирж буй
дүрвэгдсийн тоо жил ирэх тутам буурч
байна гэж Үндэсний хурлын депутат Пак Бён Сок Улс орноо нэгтгэх яамны
мэдэгдлээс иш татан мэдэгджээ.
Энэ оны эхнээс 8 дугаар сарын сүүл эхэд Умард Солонгосоос нийт 703 хүн Өмнөд
Солонгост ирсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 9,7 хувиар бага байсан
аж. Дүрвэгсдийн урсгал 2012 оноос буюу Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун
засгийн эрхийг авснаас хойш нэг жилийн дараагаас буурч эхэлсэн байна.
Ийнхүү буурах болсон хандлагыг Умард Солонгосын зүгээс хилийн чанадын
хяналт шалгалтыг чангаруулсантай холбон тайлбарлаж байна. Түүнчлэн Өмнөд
Солонгос руу шилжин ирэхэд нь Умард Солонгосын иргэдэд тусламж үзүүлдэг
зуучлагчдын үйлчилгээ үзүүлэх зардал нэмэгдэж байгаатай холбон үзэж байна.
2011 онд дүрвэгсдийн тоо 2700 давж байсан бол 2012 он гэхэд энэ тоо 1502 болсон бөгөөд цаашид ч буурсаар байх болно гэж үзэж байгаа аж.