Багш нарыг гадаадад суралцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-09 12:39:54

Архангай /МОНЦАМЭ/.Багш сурагчдыг хөгжүүлэх, сурлагын чанарыг дээшлүүлэх зорилгоор Архангай аймаг “Багшийн хөгжил” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн дагуу багш нарыг гадаад улс орнуудад сургах, туршлага солилцуулах, мэргэжил боловсролыг нь дээшлүүлэхээр арван англи хэлний багшийг Энэтхэг Улсад богино хугацааны сургалтад, бусад мэргэжлийн багш нараас 20 багшийг Тайвань Улсад магистрын сургалтад хамруулахаар болсон тухай Багш нарын баярын хурлын үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа хэлэв.

Архангайн багш нараас 2018 оны ”Шилдэг менежер” шагналыг Хангай сумын сургуулийн захирал И.Атарсайхан, нэдүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхтуул нар хүртсэн бол “Ажил мэргэжлийн аварга багш”-аар нэгдүгээр сургуулийн биеийн тамирын багш Б.Гончигзув шалгарсан байна. 

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ