Дорнод аймгийн ИЗНН-хан АН-тай нэгдэхгүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-29 15:13:17

Дорнод аймгийн ИЗНН-ын бага хурал өнгөрөгч баасан гарагт хуралдсан байна. Тус хурлаар Ардчилсан намтай нэгдэх эсэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн 99 хувийн саналаар татгалзжээ.

Оны дараахнаас Ардчилсан намын зүгээс ИЗНН болон МҮАН-тай нэгдэх асуудлыг гарган тавьснаар дээд удирдлагууд нь нэгдэх талаар ярьж байгаа ч Дорнодын ИЗНН-ынхан энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа ажээ.

"Нам гэдэг угтаа хүмүүсийн цул нэгдэл. Аймгаараа,  хэсэг бүлгээрээ дур зоргоороо шийдвэр гаргах юм бол заавал нам гэж сүжрэх хэрэг юун. Тэгээд ч ИЗНН-ын тухайд манайхаас өөр аймагт салбар байдаг эсэхийг мэдэхгүй юм. Дээд намынхаа удирдлагад зангидагдахгүй, дангаараа үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс нэгэнт байхгүйгээс хойш Дорнодын ИЗНН-ын хороо татан буугдах асуудал сөхөгдөж магад" хэмээн зарим нь ярьж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ