"Ижий цэцэг" хамтарсан тоглолт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-29 16:12:58

Дорнод аймгийн  “Алтангадас одон”-т Хөгжимт драмын театрын уран бүтээлчдээс жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “Ижий цэцэг” хамтарсан тоглолтыг нутгийн зон олондоо толилуулдаг уламжлалтай билээ.

Өнгөрөгч жил МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУСТА Н.Энхмэнд нар тус театрын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийсэн бол энэ жил МУГЖ  Г.Эрдэнэбат, МУГЖ зууны манлай поп дуучин, Поп хадагтай Б.Сарантуяа нарыг урьж хамтарсан тоглолтоо хийн Дорнодын бүсгүйчүүдээ баярлуулах гэнэ.

“Ижий цэцэг” тоглолт 3-р сарын 7,8-ны өдрүүдэд ХДТ-т 18,20 цагуудаас болох юм.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ