Ногоон хөгжлийн өнгө төрхийг илэрхийлсэн өвөрмөц усан сантай аймаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-29 17:33:39

Сүүлийн жилүүдэд Ховд аймаг ногоон хөгжлийн чиг хандлагаар хөгжих зорилт дэвшүүлж аймгийнхаа үнэт баялаг болох иргэдийн амьдрах таатай орчин бүрдүүлэх, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, аюулгүй амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ховд хотын төв зам дагуу 15 км замын хоёр талаар ногоон байгууламж бий болгох, зүлэгжүүлэх ажлыг хийснээр агаар дахь тоосонцорын хэмжээ буурах, чийглэг орчин бий болгоход анхаарч байна.

Өмнөх жилүүдэд Ховд хотын төвд усалгаа хийх нэрээ Буянт голын усыг шуудуу татаж, задгай ус урсгаж усны алдагдал үүсгэж, хар зам дээгүүр ус их хэмжээгээр урсдаг байсан юм. Энэхүү усны алдагдлыг бууруулж Ногоон байгууламжийн усалгаа хийхэд зориулан аялал жуучлалыг татах өвөрмөц төрх бүхий Монгол гутал, Хөөрөг, Домбо, Тарвас, Морин хуур зэрэг усан сангууд шинээр байгуулсан юм.

Эдгээр усан сангуудад ус хуримтлуулан хадгалж, нарны гэрэлд бүлээн болгосны дараа усалгааг хийдэг онцлогтой. Ингэснээр ногоон байгууламжид ашиглах усны хэмжээ буурах, ургалтын хувь хэмжээ нэмэгдэх усны алдагдал бууруулах эзэрг эерэг үр дүн гарч байгаа юм.

Ховд аймаг А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ