Цэвэр, бохир усны шугам эрсдэл өндөртэй гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-15 15:16:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/“Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК цэвэр усны эрсдлийн үнэлгээг гаргаж аймгийн удирдлагуудад танилцууллаа. Цэвэр, бохир усны шугамын эрсдлийг үнэлэхэд, аюулын зэргийн оноо 2.5 хувьтай гарчээ. Энэ нь аюулын эрсдэл өндөрт тооцогдож байгаа юм.

Тиймээс аймгийг хэрсэн газар доорх инженерийн систем буюу цэвэр, бохир усны шугам, хоолойг шинэчлэх ажлыг  жил бүр хийх хэрэгтэй гэлээ.  Уг ажилд зарцуулах төсвийг ирэх оны төсөвт тусгах гэнэ.

Дашрамд дурдахад, Орхон аймагт сүүлийн арван жилд нийт 8666 м цэвэр усны шугамыг шинэчилсэн бол шинээр 11580 м-ыг татжээ. Цэвэр усны шугамын 64 хувь нь 1977-1990, 23 хувь нь 1990-2005, 13 хувь нь 2006-2016 онд  байгуулжээ. Өөрөөр хэлбэл, дийлэнх нь олон жилийн насжилттай гэсэн үг юм. Харин бохир усны шугамын 74 хувь нь 40 жил ашиглаж байна.  

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ