“Бадархундага-2018” яруу найргийн наадмын тэргүүн байрыг О.Элбэгтөгс хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-19 12:12:05

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт "Бадар хундага-2018" 12 дахь удаагийн яруу найргийн наадам, баруун бүсийн зохиолчдын уулзалт амжилттай болж 70 гаруй яруу найрагч, зохиолчид оролцлоо. .

"Бадар хундага-2018" яруу найргийн 12 дахь наадмын хоёрдугаар шатанд үлдсэн 36 яруу найрагч шүлгээ дуудахад наадмын тэргүүн байрыг Дундговь аймгийн уугуул, Хөвсгөл аймгийн суугуул яруу найрагч Ороолонгийн Элбэгтөгс хүртэж цом, нэг сая төгрөгийн мөнгөн шагнал дурсгалын зүйлсээр шагнууллаа.

Харин дэд байрыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул МЗЭ -ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан, гутгаар байрыг Завхан аймгийн Алдархаан сумын уугуул МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ванягийн Нэргүй, дөрөвдүгээр байрт Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул яруу найрагч А.Бөхням, тусгай байрыг Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Гансүрэн нар тус тус  хүртлээ.

Наадмын үеэр баруун бүсийн зохиолчдын уулзалт болж зохиолч яруу найрагчид жил бүр нэг аймагтаа чуулж, баруун бүсийн яруу найрагч зохиолчдын зохиол бүтээлийг олон нийтэд сурталчлах, хамтран ажиллах, аймаг бүртээ утга зохиолын өргөөтэй болох, үйл ажиллагаагаа тогтмолжуулах, өргөжүүлэх гэхчлэн олон талын үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар болжээ. Мөн  2019 онд яруу найргийн томоохон наадмыг Ховд аймгийн утга зохиолын нэгдэл аймагтаа зохион байгуулахаа болов.  

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ