Онцгой комиссын гишүүдэд олон улсын стандарт эзэмшүүлэх сургалт зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-10-24 10:45:01
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сумын Онцгой комиссын гишүүдийг чадавхжуулах, онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах олон улсын заавар, стандартын дагуу арга зүйг эзэмшүүлэх сургалтыг 10 дугаар сарын 23-24-нд Дундговь аймгийн Луус суманд зохион байгуулж байна.

Олон улсын хэмжээнд мөрдөгдөг энэхүү заавар стандарт нь гамшгийн үед мал амьтанд чиглэсэн техникийн зургаан үйл ажиллагаанаас хамгийн тохиромжтой хувилбарыг нь сонгоход туслах, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх стандарт, үйл ажиллагаа, зааварчилгаагаар хангах зорилготой ажээ.

Онцгой байдлын Ерөнхий газраас  дээрх стандартын арга зүйн дагуу аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний загварыг баталж 21 аймгийн 330 сумын Онцгой комиссын гишүүдэд арга зүйг эзэмшүүлэх энэхүү сургалтыг "Мерси Кор"  олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж буй.   

Дээрх стандартыг монгол хэлнээ орчуулж, номыг хэвлүүлж, орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэж, сумдад сургалт зохион байгуулах бүх ажлыг  "Мерси Кор" олон улсын байгууллага, ОБЕГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд стандартыг эх хэлнээ орчуулж, ашиглаж байгаа дахь орон болж буйгаараа онцлог ажээ.

Сумын Онцгой комиссын гишүүдийг чадавхжуулах хоёр өдрийн сургалт нь Дундговь аймгийн хэмжээнд 11 суманд үргэлжлэн болох юм.  

Холбоотой мэдээ