Ерөнхийлөгч "Хөх сувд-2016" мөсний баярт оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-02 10:32:52

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймагт ажиллахаар тус аймгийн зүг өнөөдөр хөдөллөө. 

Ерөнхийлөгч Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болох “Хөх сувд-2016” мөсний баярт оролцож, аймгийн төв Мөрөн сумын иргэдтэй уулзалт хийх юм байна.

Төрийн тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Галбадрах нарын зэрэг албаны хүмүүс дагалдан ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ