О.Насанбурмаа Дэлхийн аваргын төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-24 09:38:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн “Будапешт-2018” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 65, 68, 72, 76 кг жингийн хагас шигшээ барилдаан өчигдөр /10.23/ болж, 72 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа аваргын төлөө барилдана.


Тэрбээр хагас шигшээ барилдаанд БНХАУ-ын Ван Хуаныг цэвэр ялснаар алтан медалийн төлөө Канадын бөхтэй хүч үзэхээр шалгарлаа.




Дэлхийн дэвжээнээс дөрөв дэх медалиа хүртэж байгаа О.Насанбурмаа өнөөдөр Дэлхийн аваргын төлөөх барилдаанд  ДАШТ-ий хүрэл медальт, Пан-Америкийн гурван удаагийн аварга Жюстина Ди Стасиотой хүч, ур чадвараа сорино.

Холбоотой мэдээ