Хамгийн их борлуулалттай автомашинаар “Toyota Corolla” тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-24 10:50:33
МОСКВА. /РИА Новости/. Японы “Toyota Corolla” маркийн автомашин дэлхий даяар хамгийн их борлуулагдсан тухай судалгаа шинжилгээний “Focus2move” агентлаг мэдээлжээ.

2018 оны эхний долоон сарын байдлаар “Toyota” корпораци ийм загварын 816 748 автомашин борлуулсан байна. Харин “Ford F-Series” маркийн автомашин 722 566 ширхэг борлогдсоноороо удаах байрт орсон бол 572 772 ширхэг зарагдсан “Volkswagen Golf” гуравдугаарт оржээ.

Эхний тавд “Honda Civic” /563 333/ , “Toyota RAV4” /561 601/ маркийн автомашинууд орсон байна. Энэ загварын автомашинууд оны эцэс гэхэд борлуулалтаараа “Volkswagen Golf”-ийг гүйцэж түрүүлнэ гэж “Focus2move” агентлаг мэдээлж байна.

Мөн хамгийн их борлуулалттай автомашинуудын эхний аравт “Volkswagen Tiguan” /539 463/, “Volkswagen Polo” /499 462/, “Honda CR-V” /460 904/, “Toyota Camry” /454 094/, “Chevrolet Silverado” /430 708/ маркийн автомашинууд багтжээ.
Холбоотой мэдээ