Авлигатай тэмцэх газрын төлөөллүүд Говь-Алтай аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-10-24 16:16:45

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрөөр ахлуулсан ажлын хэсэг аравдугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймагт ажиллав. 

Албаныхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, бусад төрийн байгууллагуудад ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцан, зөвлөмж мэдээлэл хүргэлээ. Мөн Чандмань, Бигэр, Халиун суманд хяналт шалгалт хийж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцсан байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн энэ өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж байгаа бөгөөд  аравдугаар сарын 24-нөөс Завхан аймагт ажиллана.


Э.Нарангэрэл


Холбоотой мэдээ