БНХАУ, Палестин чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-24 14:37:55
twitter.com/Nyamkanmk

ШАНХАЙ. /Reuters/. Палестинтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа гэж БНХАУ-ын Худалдааны яам цахим хуудсаараа мэдэгдлээ.


БНХАУ-ын дэд дарга Ван Чишанийн Палестинд хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын Худалдааны дэд сайд Чянь Көмин болон Палестины Үндэсний эдийн засгийн яамны сайд Абер Одех нар энэхүү санамж бичгийг байгууллаа гэж мэдэгдэлд дурджээ.


Талууд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг түргэвчилж, хугацаанаасаа өмнө хэлэлцээрийг байгуулахаар тохиролцсон байна.

Хоёр улсын худалдааны эргэлт 2017 онд 69.28 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос 16.2 хувиар өсчээ.

Холбоотой мэдээ