БНХАУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх сард болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-24 15:02:47
twitter.com/Nyamkanmk

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын үзэсгэлэн ирэх сарын 9-11-ны хооронд Тяньжин хотод болно гэж тус улсын Соёл, аялал жуулчлалын яам мэдэгдлээ.


Тяньжин  хотын Ардын Засгийн газар болон БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд 700 гаруй компани, 300 мянга орчим зочид, төлөөлөгч оролцох төлөвтэй байна.


“Энэ удаагийн үзэсгэлэн олон төрлийн категори бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг харуулсан долоон хэсгээс бүрдэнэ. Эдгээрээс онцлох нэг нь “Бүс ба Зам” санаачилгад оролцох орнуудыг хамарсан хэсэг юм” гэж Тяньжин хотын Аялал жуулчлалын товчооны мэргэжилтэн Лю Гүймин мэдэгдлээ.


Үүний зэрэгцээ хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх санаачилга, цахим хэрэглээ, мэдээ мэдээлэл зэрэг сэдвийг хамарсан семинар, зөвлөгөөн үзэсгэлэнгийн үеэр болох ажээ.


БНХАУ анх 2009 онд уг үзэсгэлэнг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ үеэс хойш 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэнд 80 гаруй орны 1.77 сая зочин оролцсон байна.

Холбоотой мэдээ