Хамгийн урт гэзэгтэй Монгол бүсгүйг ирэх сард шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-25 15:10:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.МҮЭСТО-ноос "Хамгийн урт гэзэгтэй Монгол бүсгүй-3" уралдааныг зохион байгуулж байна.

Тус уралдааны нэгдүгээр шатанд аймаг, нийслэл, дүүргээс шалгарсан 6-75 хүртэлх насны 50 гаруй урт гэзэгтэй эмэгтэйчүүд өнөөдөр МҮЭСТО-д уулзалт зохион байгууллаа. Уралдааны хоёрдугаар шат 11 дүгээр сарын 11-нд болох бөгөөд оролцогчдоос хамгийн урт гэзэгтэй бүсгүй, хамгийн залуу урт үстэй бүсгүй, хамгийн ахмад урт үстэй бүсгүй гэх мэт төрлөөр шалгаруулна. 

Уралдааныг санаачлан зохион байгуулагч СТА А.Мядагмаа “Монгол бүсгүйчүүдийг чимдэг гоёлын нэг нь урт гэзэг. Дарьганга бүсгүйчүүд алдартай уран  дархчуудынхаа урласан, монгол өв соёлоо хадгалсан гоёл чимэглэлээр үс гэзгээ гоёдог байсан. Манай уралдаанд Сүхбаатар аймгийн урт гэзэгтэй бүсгүйчүүд олноор оролцоно. Бид өнөө үед мартагдаад байгаа өв уламжлалаа сэргээх зорилгоор эл уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд 8 настнаас 80 настай буурал ч оролцох боломтой. Хамгийн залуу оролцогч

6 настай, хамгийн ахмад нь 75 настан байна. Тэмцээний гол шалгуур нь үсний уртын хэмжээ, арчилгаа, гэзэгний гоёл чимэглэл зэргийг харгалзан үзнэ. Хамгийн холоос ирсэн оролцогч Увс аймгийнх бол хамгийн олон оролцогч Багануур дүүргээс ирж байна" гэлээ.

О.Мөнхжаргал

Холбоотой мэдээ