Өвлийн бэлтгэл ажил 94 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-10-26 11:27:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ДундСговь аймгийн Хулд сум өвөлжилтийн бэлтгэл ажлыг  94 хувьтай хангажээ.

Сумын аюулгүйн нөөцөд 40 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэсэн байх ёстойгоос 10 дугаар сарын 25-ны байдлаар 30 тонн өвс, 20 тонн тэжээл нөөцөлсөн нь  төлөвлөгөөт өвс тэжээлийн  71 хувийг хангасан үзүүлэлт юм

Сумын Засаг дарга аюулгүйн нөөцөд байгаа өвс тэжээлийн хэрэглээнээс шалтгаалан дараагийн татан авалтаа хийхээр төлөвлөж байгаа талаар дуулгав.

Малчин өрхүүдийн хувьд нийт 130 тонн гар тэжээл, 30 тонн хужир шүү бэлтгэсэн байгаа нь нэг өрхийн бэлтгэх ёстой хэмжээнээс бараг 10 дахин бага  аж.

Хулд сум нь 449 малчин, 124 мал бүхий өрхтэй. Энэ өвөл тус сумын нутаг дэвсгэрт нийт 266,349 толгой мал өвөлжинө.

УЦУОШГ-аас гаргасан өвлийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ жил өвөлжилт хүндрэхгүй, хур тунадас, агаарын хэмийн хувьд өмнөх жилүүдтэй ойролцоо байх төлөвтэй.

 

Д.Алтантогос

Холбоотой мэдээ