Монголд түргэн тусламжийн машин хандивлалаа

Дэлхийд | Нийгэм
amgalan@montsame.mn
2016-03-02 17:12:43

ТОКИО. /yomiuri/.  Япон улсын Фүкүй мужийн Сабаэ хот болоод Эчизэн хотын хамтарсан Сабаэ-Эчизэн гал унтраах холбоо Монголын Улсын эмнэлгийн салбарыг дэмжих үүднээс мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи буюу Д.Бямбадоржийг урин, түргэн тусламжийн машиныг гардуулан өглөө. Их аварга “Энэ машинаар олон хүний амь насыг аварвал сайхан юм” гэж хэллээ.

Их аварга аавыгаа авто ослоор алдсанаас хойш түргэн тусламж, гал унтраах машин зэргийг эх нутагтаа нийлүүлэх ажилд идэвхтэй оролцдог юм. Энэ гал унтраах холбооноос 2013 онд галын, 2014 онд түргэн тусламжийн машин тус тус илгээгээд байна.

Энэ удаагийнх нь Эчизэн хотод явж байсан 2001 оны загвар бөгөөд 84000км-ийн гүйлттэй.Хүлээлгэн өгөх ёслолын үеэр,  хотын захирагч Макино Хякуо, “Сабаэ нь жижигхэн хот ч гэлээ олон улсад өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаадаа таатай байна” гэж мэндчилэхэд, их аварга, “Монголын ард түмнийг төлөөлөн талархлаа илэрхийлье” гэжээ.

С.Дашцэрэн

Холбоотой мэдээ