Мал сүрэг вакцинжуулах ажил 96.9 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-10-30 17:37:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын “Мал эрүүлжүүлэх урьдчилан сэргийлэх” А/101 дүгээр захирамжийн дагуу мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулсан бөгөөд сумдын мал эмнэлэг үржлийн тасагт захиалгат вакциныг хуваарийн дагуу олгож вакцинжуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Тус захирамжийн хүрээнд найман төрлийн вакцинжуулалтын арга  хэмжээнд давхардсан тоогоор 861.1 мянган толгой мал хамрагдахаас 834.3 мянган толгой мал хамрагдаж 96.9 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Тодруулбал, шөвөг яр өвчний вакцинжуулалтад 287.4 мянган толгой мал, ДХХ-ын вакцинжуулалтад 194.2 мянган толгой мал, боомын вакцинжуулалтад 16.7 мянган толгой мал, цусан халдвартын вакцинжуулалтад 51.8 мянган толгой мал, галзуугийн вакцинжуулалтад 37.3 мянган толгой мал, сахуугийн вакцинжуулалтад 9.4 мянган толгой мал, сохор доголын вакцинжуулалтад 232.8 мянган толгой мал, дуут хавдрын вакцинжуулалтад 3.7 мянган толгой мал хамрагджээ. Харин паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх туулгалтад 425.0 мянган толгой,  боловсруулалтад 325.0 мянган толгой, угаалга 265.6 мянган толгой мал нийт 1015.6 мянган толгой малыг хамруулсан байна. 

Түүнчлэн тус аймгийн 18 сумын 184 өвөлжөө, хаваржааны хашаа хороог, 12 худаг уст цэг, 2 түүхий эдийн агуулахад нийт 212.93 м2 талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулсан ажээ.


Холбоотой мэдээ