Орхон аймгийн сурагчид мэтгэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-03 10:27:28
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн 200 гаруй сурагч “Мэтгэлцээний ур чадвар олгох сургалт”, багш нар “Мэтгэлцээний дадлагажуулагч багш” бэлтгэх сургалтад хамрагдаж байна.

Үүнийг Улаанбаатар хот дахь Орхон аймгийн Залуучуудын холбоо болон Отгонтэнгэр их сургуулийн “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим” санаачилжээ. Тэд уг сургалтаа Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Багш, сурагчид мэтгэлцээний урлагт суралцсанаар мэдлэгээ өргөжүүлэхээс гадна өөрийгөө зөв илэрхийлж сурах зэрэг олон чадвар эзэмших юм. Сургалтын төгсгөлд “ERDENET SCHOOLS DEBATING CHAMPIONSHIP” тэмцээн зохиож Орхон аймгийн мэтгэлцээний шилдэг баг, сургуулийг шалгаруулна.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ