БНАСАУ болон Кубын удирдагчид уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-05 11:06:54
twitter.com/Nyamkanmk

ПХЕНЬЯН. /Xinhua/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ням гарагт Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канелтэй уулзлаа.


Уулзалтын үеэр хоёр удирдагч олон улсын нөхцөл байдал болон хоёр улсын нийтлэг ашиг сонирхлын талаар хэлэлцэж, бусад асуудлаар харилцан санал бодлоо солилцжээ.


Кубын төрийн тэргүүн БНАСАУ-д айлчилж байгаа нь хоёр орны нөхөрлөл, итгэлцэл болон хоёр улсын ард иргэдийн эв санааны нэгдлийн илэрхийлэл болж байна гэж Ким Жөн Ун мэдэгдэв.


Харин Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канел хэлэхдээ, “ямар ч нөхцөлд өөрийн сонгосон замаараа урагш зүтгэж, Ким Жөн Уны удирдлага доор хурдацтай хөгжлийг бий болгож байгаа Солонгосын ард түмнийг Кубыг ард түмэн харахдаа таатай байна” гэв.


Мигель Диас-Канел ням гарагт БНАСАУ-ын Олон улсын нисэх онгоцны буудалд буусан бөгөөд түүнийг Ким Жөн Ун өөрийн биеэр халуун дотноор хүлээн авсан байна.

Холбоотой мэдээ