“Ирээдүйд тэмүүлэх нас-2016” төсөл хэрэгжиж эхэллээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
mn_tuul@montsame.mn
2016-03-03 15:41:04

МЗХ-ноос зохион байгуулж буй өсвөр насныхан тэр дундаа 14-17 насныханд чиглэсэн “Happy Healthy Life” буюу “Ирээдүйд тэмүүлэх нас-2016” төсөл Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо  хэрэгжиж эхэллээ.

Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй уг төслийг Өмнөговь аймгийн Залуучуудын холбоо, ЗДТГ,  Эрүүл мэндийн газар, Боловсролын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ЕБС-ийн 3000 орчим сурагч, Политехникийн коллежийн 700 орчим оюутан залуусыг хамруулжээ.

Сургалтаар нөхөн үржихүйн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо, өсвөр насны залуусын бие махбодийн онцлог, үе тэнгийхний харилцаа, гэр бүлийн харилцаа, зорилготой байдал зэрэг чухал мэдээлийг богино хугацаанд өртөөчилсөн мэдээллийн төвүүдээр дамжуулан хүргэж байгаагаараа онцлог аж. Мөн уул уурхай эрчимтэй хөгжин, хүн ам ихээр сууршиж буй холын сумдад явуулын сургалтыг явуулах юм байна.

МЗХ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зохион байгуулж буй уг төслийг 21 аймаг, 9 дүүрэг салбар нэгжүүдийн хүрээнд үргэлжлүүлэн зохион байгуулах зорилготой тавьжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ