Төрийн жинхэнэ албан тушаалын 20 ажлын байрны сул орон тоог нөхнө

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2018-11-14 14:10:39

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нутгийн захиргааны байгууллагын дэс, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын нийт 20 ажлын байрны сул орон тоог нөхөх төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Цэцэрлэг хотод болно. Шалгалтад орох иргэдийг энэ сарын 12, 13-нд бүртгэсэн бөгөөд нийт 146 иргэн бүртгүүлжээ.


Архангай аймагт МХГ болон татварын хэлтэст улсын байцаагч, ХХҮГ, ЭМГ-уудад мэргэжилтэн, НДХ-т байаагч гээд дэс түшмэлийн 14, нутгийн захиргааны эрхзүйн ажилтан, нийгмийн ажилтан, байгаль хамгаалагч зэрэг туслах түшмэлийн 6 сул орон тоо бүртгэгдсэн байна.


Шалгалтад хамрагдагсад ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгөөд тэнцсэн нь ур чадварын түвшин тогтоох шалгалт, мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох  буюу ярилцлагын шалгалтууд өгөх юм. 

Холбоотой мэдээ