БНХАУ-Сингапур хоёр талын харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-11-15 11:05:30

СИНГАПУР. /Xinhua/. Лхагва гарагт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцянь болон Сингапурын Ерөнхийлөгч Халима Якоб нар хоёр талын уулзалт хийж, хоёр талын харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон байна.


Сингапурт албаны айлчлал хийж буй Л.Көцянь Ерөнхийлөгч Х.Якобтай уулзах үеэрээ хамгийн эхэнд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпиний мэндчилгээг түүнд дамжуулжээ.


“Хоёр талын уламжлалт найрсаг харилцааны хүрээнд Хятад-Сингапурын талууд өндөр дээд түвшний айлчлалуудыг тогтмол хийж, харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа билээ” гэж Төрийн зөвлөлийн ерөнхий сайд уулзалтын үеэр тэмдэглэжээ.


Үүний хариуд Ерөнхийлөгч Х.Якоб мэдэгдэхдээ, Хятад улс шинэтгэл хийх, гадаад ертөнцөд нээлттэй болох бодлого баримталж эхэлснээс 40 жил өнгөрч буйг онцлон тэмдэглээд, үүнээс зөвхөн Хятад төдийгүй дэлхий нийт ихээхэн үр ашиг хүртэж байна гэжээ. Мөн Сингапур-Хятадын харилцаанд ихээхэн ахиц дэвшил авчирсанг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


“Түүнчлэн Л.Көцяний айлчлалын хүрээнд байгуулсан хамтын ажиллагааны 10 гаруй гэрээ нь зөвхөн хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлээд зогсохгүй Сингапур-Хятадын харилцааг шинэ түвшинд гаргах юм” гэж Х.Якоб хэлсэн байна. “Манай улс БНХАУ-тай хамтран АСЕАН-Хятадын харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ