Өмнөговьд Дэлхийн аварга М.Пунцагийн нэрэмжит тэмцээн болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-15 16:14:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Сэврэй сумын уугуул, самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Мөнхийн Пунцаг, аймгийн хурц арслан П.Бямбаа нарын нэрэмжит тэмцээн 11 дүгээр сарын 14-16-нд Өмнөговь аймгийн Сэврэй сумын төв Сайншандад болж байна.


Чөлөөт, жүдо, үндэсний бөхийн гурван төрлөөр аваргаа шалгаруулна. Өнөөдөр үндэсний бөхийн барилдаан болж байгаа бол маргааш буюу 16-ны өдөр чөлөөт бөх эрэгтэй эмэгтэй найман жингээр аваргаа шалгаруулах юм. Барилдаан эрэгтэй 24, 29, 35, 38, 44, 50, 56, 63 кг-аар, эмэгтэй 25, 30, 34, 38, 46, 50, 54, 60 кг жингийн ангиллаар явагдана. Харин 11 дүгээр сарын 17-нд жүдо бөхийн тэмцээн найман  жингийн ангиллаар болох юм. Тус тэмцээнийг Сэврэй сумын засаг даргын тамгын газар, Сэврэй сумын ерөнхий боловсролын сургууль, тус сумын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ