НҮБ Эритрейд авсан хориг арга хэмжээгээ цуцаллаа

Дэлхийн мэдээ | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-15 15:03:54
twitter.com/Nyamkanmk

НҮБ. /aljazeera/. НҮБ Эритрейд авсан хориг арга хэмжээгээ есөн жилийн дараа цуцаллаа.


Сүүлийн саруудад Эритрей болон хөрш Этиоп хооронд урьдын найрсаг харилцаа сэргэсэнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдрийн хуралдаанаар уг шийдвэрийг гаргажээ.


Хоёр орны харилцаа дахин сэргээснийг Аюулгүйн зөвлөл сайшаасан боловч цаашид Жибути зэрэг бусад оронтой харилцаагаа сайжруулахыг Эритрейд сануулсан байна.


Эритрей болон Жибути 2008 оны зургадугаар сараас хойш хилийн маргаантай болсон бөгөөд үүний улмаас цэргийн мөргөлдөөн үүсч, Жибутийн олон арван цэрэг амиа алдсан билээ.

Холбоотой мэдээ