В.Путин АНУ-ын дэд ерөнхийлөгчтэй ярилцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-15 16:13:23

СИНГАПУР. /ТАСС/. Сингапурт болж буй Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын бүгд хуралдаан эхлэхийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс болон төрийн тэргүүний үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон нартай богино хугацаанд яриа өрнүүлжээ. Орчуулагчийг байлцуулсан уг харилцан яриа хэдхэн минут үргэлжилсэн байна.


Өмнө нь В.Путин ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын хамт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой мөн богино хугацаанд ярилцсан юм.  


Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцогч улсуудын төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн оройн зоогны үеэр В.Путин, М.Пенс нар гар барилцсан юм. Энэ сарын 29-нд эхлэх “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч В.Путин болон Д.Трамп нарын бүрэн хэмжээний уулзалтыг хийхээр бэлтгэж байгаа учир энэ удаа В.Путин, М.Пенс нар тусдаа уулзалт хийх шаардлагагүй гэж ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков өмнө нь мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ