Улаанбаатарт 04-06 хэм хүйтэн байна

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2018-11-16 08:11:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Арваннэгдүгээр сарын 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2018 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудийн нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ